Архивын улсын үзлэг

2019-09-09

Монгол Улсын Засгийн газрын 150 дугаар тогтоолын дагуу Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг шалгалтыг Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт 09 сарын 06-08-ны өдрүүдэд  явууллаа.

Төрийн байгууллагын удирдлага, менежерүүдтэй уулзалт хийж, үзлэг шалгалт явуулах талаараа тодорхой мэдээлэл өгсөн байна.

Улсын үзлэгт аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар хамрагдаж манай байгууллага “Сайн” дүнтэйгээр  шалгагдлаа.

Өдөр шөнө, өглөө орой, амралтын өдрийг үл харгалзан улсын үзлэгтээ бэлтгэж сайн үнэлгээ авсан хамт олондоо баяр хүргэе.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР