Эрхэм зорилго

     Геодези, зураг зүйд үндэслэн иргэн, хуулийн этгээдэд эрх зүйн баталгаатайгаар газар эзэмшүүлэх, ашиглуулах, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх улмаар газрыг сонгодог утгаар нь эдийн засгийн эргэлтэнд оруулах, барилга, хот байгуулалтын талаар төрөөс баримталж буй бодлогыг орон нутагт хэрэгжүүлж, хот төлөвлөлтийг боловсронгуй болгох, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх, хүн амын ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаагаа явуулж хууль тогтоомжийн хэрэгжилтэд тавих хяналтын үр нөлөөг сайжруулахад оршино.

ГХБХБГ-ЫН ЗОРИЛТУУД

•  Стратеги зорилт 1.

Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлан барилга байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олгож ажиллана.

•   Стратеги зорилт 2.

Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэхзорилгоор иргэн болгонд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.

•   Стратеги зорилт 3.

Геодези, зураг зүйн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн тусгамжтайгаар аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бүрийн анхан шатны бүртгэлийн хувийн хэрэг болон мэдээлэлийн санг бүрдүүлнэ.

•   Стратеги зорилт 4.

Газрын харилцааны талаар болон барилгын хяналтын улсын бүртгэлтэй холбогдсон төрийн үйлчилгээг нэг цэгээс, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүртээнэ.

•   Стратеги зорилт 5.

Барилга угсралтын ажлын чанар, зураг төслийн боловсруулалт, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт зэргэд барилгын норм дүрэм, стандартын шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР