Итгэлт тайж ХХК нь Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, кадастрын зураглал хийх, Газрын техникийн нөхөн сэргээлт хийх, Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх ажил эрхлэх, 5-6 давхар иж бүрэн барилгын ажлыг хийж гүйцэтгэх эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

2020-03-23

ИТГЭЛТ ТАЙЖ ХХК-ны 

            Тус компани нь 2008 онд “Барилгын дуусгах шатны ажил үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэлтэйгээр байгуулагдан улмаар 2015 оноос Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, кадастрын зураглал хийх, Газрын техникийн нөхөн сэргээлт хийх, Тээврийн хэрэгслийн улсын дугаар үйлдвэрлэх ажил эрхлэх, 5-6 давхар иж бүрэн барилгын ажлыг хийж гүйцэтгэх  эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймаг орон нутагт томоохон  бүтээн байгуулалтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан бид газар, хот байгуулалт, геологи, уул уурхайн болон бусад бүх төрлийн кадастрын зураг үйлдэх, инженер хайгуул, барилга байгууламжийн төлөвлөлт, ашиглалтын үеийн геодезийн хэмжилт явуулах ажлыг өндөр түвшний нарийвчлал бүхий гео-багажаар газар дээр нь тодорхойлж, газрын зурагт буулгах үйл ажиллагааг хэрэгжүүлэн орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

             Компани нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 20.1.12 дахь заалт, Монгол Улсын Хаягжуулалтын тухай хууль, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 280 тоот тогтоолоор батлагдсан "Гудамж зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах журам"-ыг үндэслэн үйл ажиллагаагаа өргөтгөн 2015 оноос Хаягийн тэмдэг тэмдэглэгээний үйлдвэрийг нэвтрүүлэн "Гудамж зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах үйл ажиллагааны технологийн дараалал" болон стандарчилал MNS5283:2014 стандартыг мөрдөн хаягжуулалтын ажлыг хийж гүйцэтгэж байна.

Өнгөрсөн хугацаанд газрын харилцаа, геодези зураг зүй болон хаягжуулалт, авто замын тэмдэг тэмдэглэгээ үйлдвэрлэхэд шаардлагатай боловсруулалт-хэмжилтийн тоног төхөөрөмж болох 2 долгионы GNSS GPS, гар GPS, Электрон тахеометр,, авто нивелир, компьютер, хээрийн хэмжилтийг газар дээр тодруулалт хийх навигатар бүхий тавлет, дүрсэн болон үсгэн хэвлэлтийн принтерүүд /А0 хүртэл/, канон, скайнер, ламинатор Ф160мм/, төмөр зүсэгч зэргийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.

Бид хийсэн ажлынхаа талаар үйлдвэрлэгчид болон захиалагчтай байнгын харилцаатай ажиллаж, тэдний санал хүсэлтийг аль болох тусгах чиглэлээр хамтран ажиллаж ирсэн.

 

2016 оноос аймаг, сумдуудын хаягжилтийн ажлын зураглалыг хийж ГХБХБГазар хүлээлгэн өгч байгаа бөгөөд бид 4 аймгийн 28 сумын айл өрх, гудамж, зам талбайн хаягжуулалтын ажлыг гэрээ байгуулан гүйцэтгэсэнээс Баянхонгор аймгийн 16 сумын бие дааж, Говь-Алтай, Дорнод, Увс аймгийн 12 сумын ажилд хамтран гүйцэтгэгчээр ажиллан  хүлээлгэн өгөөд байна. Энэхүү хаягжуулалтын ажил нь тухайн иргэн, хуулийн этгээдийн байршлын бүртгэл болон тухайн газрын эзэмших, ашиглах, өмчлөх  эрхийн бүртгэлийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэн баталгаажуулах гол үзүүлэлт нь хаяг байдаг. Иймээс тухайн иргэн, хуулийн этгээдийн болон үл хөдлөх хөрөнгийн хаягийг үнэн зөв байршуулж тэмдэгжүүлэх нь мэргэжлийн байгууллагын хийж гүйцэтгэх хариуцлагатай ажил хэмээн энэхүү ажлыг чанарын түвшинд гүйцэтгэж байна.

Үйл ажиллагааны хаяг: Баянхонгор сум ҮЭ-ийн байрны 2 давхарт 6 тоот Утас: 70443340, 88845088 e-mail: ItgelttaijHHK@gmail.com

Мөн:“Мэпсүрвэй” ХХК“Мэпсүрвэй” ХХК 

  • 1:200, 1:500, 1:1000, 1:2000, 1:5000-нымасштабтайбайрзүйнтоонзураглалүйлдэх,
  • 1:10000, 1: 25000, 1:100000-нымасштабтайбайрзүйнзургийнтодруулалт, холболт, тоон зураглал хийх,
  • Барилгабайгууламж, автозамгүүр, даланбарьж, байгуулах болон цахилгаан, холбооны шугмын,геологийнхайгуул, судалгаа, уулуурхайнолборлолтынажлын үеийн геодезийнхэмжилт, улааншугам тавих, зураглалхийх,
  • Агаармандлаасболонсансраасавсанзургийнболовсруулалтхийх,
  • Газар зохион байгуулалт, кадасрын судалгаа хийх
  • Хаягийн мэдээллийн сан үүсгэх, засварлах,
  • Хаягийн тэмдэг үйлдвэрлэх, суурилуулах

утас: 99032494,94002494     хаяг: Улаанбаатар хот, ЧДүүрэг, 4-р хороо, 54-р байр, 3 тоот

 

 

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР