ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТАН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛСЭН АЙМГУУДЫН НЭГЭЭР БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР ШАЛГАРСАН БАЙНА.

2020-05-22

ГАЗРЫН ХАРИЛЦААНЫ АЖИЛТНЫ ӨДРИЙГ УГТАН ҮЙЛ АЖИЛЛАГААГААРАА ТЭРГҮҮЛСЭН АЙМГУУДЫН НЭГЭЭР БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР ШАЛГАРСАН БАЙНА

    Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас Газрын харилцааны ажилтны өдрийг угтан үйл ажиллагаагаараа тэргүүлсэн аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрыг шалгаруулахаар уралдаан зарласан билээ.

    “Хаягийн мэдээллийн сан бүрдүүлэх”, “Хот, тосгон, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний файл хөрвүүлэх” гэсэн хоёр хэсгээс бүрдэх уралдааны Удирдамжийг 21 аймгийн ГХБХБГ-т 2020 оны 04 сарын 07-ны өдөр хүргүүлсэн.

    “Хаягийн мэдээллийн сан бүрдүүлэх” уралдаанд 15 аймгийн /Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дундговь, Сэлэнгэ, Төв, Хэнтий/ ГХБХБГ тайлан, тоон мэдээлэл ирүүлсэн юм.

    “Хот, тосгон, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний файл хөрвүүлэх” уралдаанд 16 аймгийн /Говь-Алтай, Өмнөговь, Орхон, Сүхбаатар, Ховд аймгаас бусад/ ГХБХБГ тайлан, тоон мэдээллээ ирүүлсэн.

    Уралдааныг дүгнэхэд дараах аймгууд эхний 5 байр эзлэв. Үүнд:

    1-р байр: Төв аймгийн ГХБХБГ,

    2-р байр: Дундговь аймгийн ГХБХБГ,

    3-р байр: Булган аймгийн ГХБХБГ,

    4-р байр: Баянхонгор аймгийн ГХБХБГ,

    5-р байр: Дорнод аймгийн ГХБХБГ.

    Уралдаанд идэвхитэй оролцсон бүх аймгийн ГХБХБГ-ын нийт албан хаагчиддаа болон Баянхонгор аймгийн Газрын хамт олондоо халуун баяр хүргие.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР