Өргөдөл гомдлын мэдээ

Монгол Улсын “Төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдол шийдвэрлэх тухай” хуулийн дагуу иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас 2018 онд ирүүлсэн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлүүлж,  ажиллалаа.

2018 оны жилийн эцсийн байдлаар тус газарт ирүүлсэн өргөдлийн мэдээг гаргахад:

Нийт 360 өргөдөл, хүсэлт, гомдол хүлээн авснаас:

  • Газар эзэмших, гэрчилгээ авах-64
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх-68
  • Газар сунгах-12
  • Эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлэх-12
  • Гэрчилгээ нөхөн авах-17
  • Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах-85

Бусад өргөдөл-100 /Хамтран эзэмшигч нэмэх, кадастрын зургийг шинэчлэх, гэрчилгээ солих, газар чөлөөлүүлэх, барилга барих зөвшөөрөл олгох, Боловсон хүчний холбогдолтой, иргэнээс мэргэжилтэнд хандаж ирсэн/ г.м өргөдөл, хүсэлтийг хүлээж авсан байна. Ирсэн өргөдөл хүсэлтийг графикаар харуулбал:

Шийдвэрлэгдээгүй өргөдөл нь тухайн оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, бичиг баримтын зөрчилтэй, баримт бүрдүүлэлт дутуу, зэрэг шалтгаануудаар шийдвэрлэгдээгүй байна. 

Зарим өргөдлүүдийн захирамжийн төслүүд нь хэлэлцэгдэж, шийдвэрлэх шатандаа явж байгаа тул хүлээгдэж байна.

Байгууллагын хэмжээнд нэг иргэнээс мэргэжилтэнрүү хандаж, гомдол ирснийг Төрийн албаны зөвлөлрүү  албан тоотоор хариуг хүргүүлж ажилласан.   Тус газарт ирүүлж байгаа нийт өргөдлийн дийлэнх хувийг Газар эзэмших эрхийн гэрчилгээг барьцаалах, шинээр газар эзэмших, эрх шилжүүлэхийг хүссэн өргөдлүүд эзэлж байна.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР