“ХОНГОР 1000” ОРОН СУУЦНЫ ХОРООЛЛЫН ХЭСЭГЧИЛСЭН ЕРӨНХИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ ТАЛААР

2018-10-22

Монгол Улсын Засгийн газрын “100 мянган айл” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд Баянхонгор аймгийн төв Баянхонгор хотын дуурсах 3-р багт  “Хонгор 1000” орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг нийт 6 га талбайд 2012 онд хийлгэж хэрэгжүүлж байна.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар 2014 оноос нийт 5,1 тэр бум төгрөгийн төсөвт өртгөөр  “Хонгор 1000” орон  сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг “Сан” ХХК гүйцэтгэж 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр барилга байгууламж байнгын ашиглалтад орох улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад оруулсан.

Уг ажлын хүрээнд  цэвэр, дулаан болон хэрэгцээний халуун усны 5 хос шугам нийт 10000м, гадна ариутгах татуурын 1800м, цахилгаан хангамжийн 9300м кабел, гадна холбооны 2000м, гадна гэрэлтүүлгийн  52ш шон болон гэрлийн толгой 2300м кабел, 2.8мвт-ийн хүчин чадалтай 3 тогоо, 1.4мвт хүчин чадалтай 1 тогоо болон 30м*15м, 9м*18м харьцаатай 2 тогооны барилга, 430 КВт 2ш ХТП-ны барилга, 600КВт 2ш ХТП-ны барилга болон 16-ын өргөтгөлийн барилга угсралтын ажлууд хийгдэж байнгын ашиглалтад оруулсан.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР