“2019 ОНЫ УДИРДАХ АЖИЛТНЫ АЙМГИЙН ЗӨВЛӨГӨӨН”

2019-01-21

Баянхонгор аймгийн удирдах ажилтнуудын аймгийн зөвлөгөөнийг ЗДТГ-аас 2019 оны 01-р сарын 21-ний өдөр зохион байгууллаа.

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” байхаар энэ жилийг Засгийн газраас тогтоосон бөгөөд энэ хүрээнд төрийн ажил үйлчилгээг иргэн нэг бүрлүүгээ хандуулахад аймгийн удирдлагууд анхаарч байна. 
Зөвлөгөөнд баянхонгор аймгийн бүх сумдын удирдах албан тушаалтнууд, төрийн байгууллагын удирдлагуудын нийт бүрэлдэхүүн 290 хүн оролцов.

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь 2018 оны үйл ажиллагаа, түүнд хийсэн Хяналт шинжилгээ, үнэлгээний дүнгээр 93.6 хувь буюу 4.2 оноо авч аймгийн хэмжээнд "ТЭРГҮҮН" байр эзэллээ.

Энэ үеэр төрийн удирдах ажилтнууд андгай өргөж, төсвийн төвлөрүүлэн захирагчтай 2019 оны үр дүнгийн гэрээг байгуулж гарын үсэг зурлаа.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР