Зарлал

2019-01-25

Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээнд эрхийн улсын бүртгэлийн дугаар тэмдэглэх болсонтой холбогдуулан газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ шинэчлэгдсэн тул иргэн аж ахуйн нэгж байгууллагууд Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалах буюу шилжилт хөдөлгөөн хийх тохиолдолд шинээр гэрчилгээ гаргуулах шаардлагатай болсон болно.

Мөн Улсын бүртгэлийн хэлтэс болон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар хооронд дундын мэдээллийн сан бий болж газар, эзэмших ашиглах эрхийн бүртгэлийг хийж байгаа бөгөөд хуулийн хугацаа ажлын 5 хоногт багтаан гаргах тул Газрын шилжилт хөдөлгөөн болон барьцаанд тавих асуудлаа тооцоолон Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт хандана уу.
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР