Цахим дуудлага худалдаа

2018-08-03

"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны А/565 тоот захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 2 нэгж талбарт  2018 оны 08-р сарын 28-ны өдөр 900 цагаас 1500 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.

Оролцогчид 2018 оны 08-р сарын 24-ны 900 цагаас 08-р сарын 26-ны 1800 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаад бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг ГХБХБГазрын няравт бэлнээр тушаана, тэмдэгтийн хураамжийг 100030000941 /Баянхонгор аймаг төрийн сан банк/ тоот дансанд байршуулна. 

 

БАЯНХОНГОР СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭНИЙ

ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ,

ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ

Газрын байршил Газрын хэмжээ /м2/ Газрын зориулалт Дуудлага худалдааны анхны үнэ Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ Эзэмших хугацаа Дуудлага худалдааны дугаар
1 Жаргалан паркын баруун урд 1600 “Нийтийн орон сууц” 3 200 000 320000 15 жил #2018-705
2 “Хаш өргөө” ХХК-ий агуулахын ард 693 “Үйлдвэр, үйлчилгээ” 2 772 000 277200 15 жил #2018-712
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР