"БУУЦАГААН СУМД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-03-23

 

Бууцагаан сумын Засаг даргын 2020 оны А/34 дүгээр захирамжаар Буянт 6-р багийн нутаг Эрдэнэтолгойн цаад талд Улсын чанартай авто зам дагуу байршилд 400 м2 бүхий худалдаа үйлчилгээний зориулалттай 5 нэгж талбарт газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг цахим хэлбэрээр зарлаж байна. Газрын дуудлага худалдааны анхны үнэ 320000 төгрөг. Дэнчингийн үнэ 32000 төгрөг.

Дуудлага худалдаа нь 2020 оны 04 сарын 23-ны өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 04 сарын 16-ны өдрийн 0900 цагаас 04 сарын 23-ны 0830 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030400941 тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайт, Бууцагаан сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу.

Харилцах утас 88995772, 96110991

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР