ЭРДЭНЭЦОГТ СУМЫН "ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ТАНХИМЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2020-03-31

Эрдэнэцогт  сумын Засаг даргын 2020 оны 28 дугаар захирамжаар дараах 2 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зарлаж байна.

ЭРДЭНЭЦОГТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ

           

Байршил

Зориулалт

Талбайн хэмжээ /м2/

Анхны үнэ

Дэнчин

1

Сумын төвийн 6-р баг, Витафитын зүүн талд

Сүү, цагаан идээ боловсруулах үйлдвэр

500

320000

32000

2

Жанжин 4-р баг, Бухтын ам

Аялал жуулчлалын бааз

20000

16000000

1600000

 

Дуудлага худалдаа нь 2020 оны 04 сарын 30-ний өдөр Эрдэнэцогт сумын Засаг даргын тамгын газрын Иргэний танхимд 09:00 цагаас явагдах тул оролцохыг хүссэн иргэн, ААН-үүд 04 сарын 23-ний 09:00 цагаас 04 сарын 30-ний 08:30 цаг хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.

  1. Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
  2. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
  3. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  4. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  5. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 дансанд,  тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030300941 тоот дансанд тушаана.

Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, сумын ЗДТГ-ын Газрын даамлаас лавлана уу.

 

Харилцах утас 88978944

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР