"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-05-11

Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны А/315 дугаар захирамжаар дараах 2  байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг дахин зарлаж байна.

 

 

Байршил

 

Зориулалт

 

Талбайн хэмжээ /м2/

 

Анхны үнэ

 

Дэнчингийн үнэ

 

Үнэ өсгөх интервал

Дуудлага худалдааны код

 

1

Номгон 1-р баг, Ундрах халуун усны урд талд

 

25 айлын орон сууц

 

400 м2

 

3.000.000

 

 

300.000

Доод үнэ 100.000

Дээд үнэ 500.000

 

 #2020-4402

 

 

2

Есөнбулаг 9-р баг, Шинэ суурьшлийн бүс 1-р байршил

 

Худалдаа, үйлчилгээ

 

4000 м2

 

8.400.000

 

840.000

Доод үнэ 500.000

Дээд үнэ

1.000.000

 

#2020-4403

 

Дуудлага худалдаа нь 2020 оны 05 сарын 20-ны өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 05 сарын 13-ны өдрийн 0900 цагаас 05 сарын 20-ны өдрийн 0830 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлнэ үү.

www.mle.mn-д оролцогчоор бүртгүүлэхдээ иргэн бол иргэнээр бүртгүүлэн /иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбар/, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжээр бүртгүүлэн /ААН-н улсын бүртгэлийн гэрчилгээний ар, өвөр хуулбар/-ыг бүрэн хавсарган ирүүлнэ.

Дэнчингийн үнийг Төрийн сангийн 100030029401 дансанд /Хүлээн авагч: Бх.ГХБХБГазар н.с, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 дансанд /Хүлээн авагч: Бх.Тэмдэгтийн хураамж, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/-г бичиж  тус тус тушаан баримтыг хавсарган ирүүлсэнээр оролцогчийн хүсэлтийг баталгаажуулна.

 

Дуудлага худалдааны үнийн санал авч эхлэх хугацаа 2020.05.20-ны өдрийн 09:00:00 цагт, сүүлийн хугацаа 2020.05.20-ны өдрийн 15:00:00 цаг дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана. Хугацаа 60, 60 секундээр сунгагдсаар 17:00:00 цаг хүрвэл хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагчаар тодорно.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж авна уу.

Харилцах утас 70442088, 88556646

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР