"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

2020-05-11

"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

Баянхонгор аймгийн Засаг даргын 2020 оны А/314 дүгээр захирамжаар дараах 6 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.

 

 

Байршил

 

Зориулалт

 

Талбайн хэмжээ /м2/

 

Анхны үнэ

 

Дэнчингийн үнэ

 

Үнэ өсгөх интервал

Дуудлага худалдааны код

 

1

Рашаант 10-р баг, Хуучнаар Байдраг кино театрын урд талд

25 айлын орон сууц

408 м2

3.060.000

306.000

Доод үнэ 100.000

Дээд үнэ 500.000

#2020-4404

 

2

Рашаант 10-р баг, Гүүрний баруун хойд талд                              /2-р байршил/

Ачаа тээврийн агуулах

5000 м2

12.000.000

1.200.000

Доод үнэ 1.000.000

Дээд үнэ 5.000.000

#2020-4412

3

Дуурсах 3-р баг, “Хонгор 1000” орон сууцны хороололд

Худалдаа үйлчилгээ

1000 м2

7.500.000

750.000

Доод үнэ 500.000

Дээд үнэ 1.000.000

#2020-4413

4

Номгон 1-р баг, Эрчим хүчний баруун хойд талд

Үйлчилгээ

500 м2

1.500.000

150.000

Доод үнэ 100.000

Дээд үнэ 500.000

#2020-4450

5

Есөнбулаг 9-р баг, Шинэ суурьшлын бүс

Шатахуун түгээх станц

5000 м2

10.500.000

1.050.000

Доод үнэ 1.000.000

Дээд үнэ 5.000.000

#2020-4414

6

Есөнбулаг 9-р баг, Шинэ суурьшлийн бүс 1-р байршил

40 айлын орон сууц

800 м2

1.680.000

168.000

Доод үнэ 100.000

Дээд үнэ 500.000

#2020-4415

Дуудлага худалдаа нь 2020 оны 06 сарын 10-ны өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 0900 цагаас 06 сарын 10-ны өдрийн 0830 хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаар бүртгүүлнэ үү.

www.mle.mn-д оролцогчоор бүртгүүлэхдээ иргэн бол иргэнээр бүртгүүлэн /иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбар/, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжээр бүртгүүлэн /ААН-н улсын бүртгэлийн гэрчилгээний ар, өвөр хуулбар/-ыг бүрэн хавсарган ирүүлнэ.

Дэнчингийн үнийг Төрийн сангийн 100030029401 дансанд /Хүлээн авагч: Бх.ГХБХБГазар н.с, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 дансанд /Хүлээн авагч: Бх.Тэмдэгтийн хураамж, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/-г бичиж  тус тус тушаан баримтыг хавсарган ирүүлсэнээр оролцогчийн хүсэлтийг баталгаажуулна.

 

Дуудлага худалдааны үнийн санал авч эхлэх хугацаа 2020.06.10-ны өдрийн 09:00:00 цагт, сүүлийн хугацаа 2020.06.10-ны өдрийн 15:00:00 цаг дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана. Хугацаа 60, 60 секундээр сунгагдсаар 17:00:00 цаг хүрвэл хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагчаар тодорно.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт ирж авна уу.

Харилцах утас 70442088, 88556646

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР