"БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

2020-05-20

    Бөмбөгөр сумын Засаг даргын 2020 оны А/98 дугаар захирамжаар дараах 2  байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дахин дуудлага худалдааг цахим хэлбэрээр зарлаж байна.

ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ,

ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ,

Байршил

Зориулалт

Талбайн хэмжээ /м2/

Анхны үнэ

Дэнчин

 

Үнэ өсгөх интервал

Дуудлага худалдааны код

1

4-р баг, сумын төвийн урд талд төв зам дагуу

Худалдаа үйлчилгээ

800

640 000

64 000

Доод үнэ 50.000

Дээд үнэ 100.000

 

#2020-4510

2

4-р баг, сумын төвийн баруун урд талд төв зам дагуу

Шатахуун түгээх станц

800

640 000

64 000

Доод үнэ 50.000

Дээд үнэ 100.000

 

#2020-4511

 

   Дуудлага худалдаа нь 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 05 сарын 28-ны өдрийн 0900 цагаас 06 сарын 04-ний өдрийн 0830 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлнэ үү.

www.mle.mn-д оролцогчоор бүртгүүлэхдээ иргэн бол иргэнээр бүртгүүлэн /иргэний үнэмлэхний ар, өвөр хуулбар/, аж ахуйн нэгж бол аж ахуйн нэгжээр бүртгүүлэн /ААН-н улсын бүртгэлийн гэрчилгээний ар, өвөр хуулбар/-ыг бүрэн хавсарган ирүүлнэ.

   Дэнчингийн үнийг Төрийн сангийн 100030029401 дансанд /Хүлээн авагч: Бх.ГХБХБГазар н.с, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 дансанд /Хүлээн авагч: Бх.Тэмдэгтийн хураамж, Гүйлгээний утга: Оролцогчийн нэр, дуудлага худалдааны код/-г бичиж  тус тус тушаан баримтыг хавсарган ирүүлнэ.

 

   Дуудлага худалдааны үнийн санал авч эхлэх хугацаа 2020.06.04-ны өдрийн 09:00:00 цагт, сүүлийн хугацаа 2020.06.04-ны өдрийн 15:00:00 цаг дуусмагц систем 1 минут буюу 60 секунд хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдаа автоматаар хаагдана. Хэрэв энэ 60 секундэд оролцогч үнийн санал илгээвэл дахин 60 секунд хүлээх зарчмаар хугацаа сунгагдана. Хугацаа 60, 60 секундээр сунгагдсаар 17:00:00 цаг хүрвэл хамгийн сүүлийн үнэ өгсөн хэрэглэгч ялагч болж дуудлага худалдаа хаагдсанаар хамгийн өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч ялагчаар тодорно.

   Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу.

Харилцах утас: 80800022

 

 

“БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т

цахим дуудлага худалдаанд оролцох0ыг урьж байна

   Бөмбөгөр сумын Засаг даргын 2020 оны А/98 дугаар захирамжаар дараах 2  байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дахин дуудлага худалдааг цахим хэлбэрээр зарлаж байна.

  1. Сумын төвийн урд талд төв зам дагуу байршилтай, үйлчилгээний зориулалттай, 800 м2 газар. Дуудлага худалдааны анхны үнэ 640.000 төгрөг, Дэнчингийн үнэ 64.000 төгрөг.
  2. Сумын төвийн баруун урд талд төв зам дагуу байршилтай, шатахуун түгээх станцын зориулалттай, 800 м2 газар. Дуудлага худалдааны анхны үнэ 640.000 төгрөг, Дэнчингийн үнэ 64.000 төгрөг.

 

    Дуудлага худалдаа нь 2020 оны 06 сарын 04-ний өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 05 сарын 28-ны өдрийн 0900 цагаас 06 сарын 04-ний 0830 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.

   Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.

   Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын   даамлаас авна уу.

Харилцах утас: 80800022

 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР