"ӨЛЗИЙТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2020-07-02

   Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2020 оны А/95 дугаар захирамжаар дараах 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.

  1. Бурхант 1-р баг аймгаас баруун тийш авто зам дагуу байршилтай, “Үйлдвэрлэлийн барилга, байгууламж”-ын зориулалттай 2000 га газар. Дуудлага худалдааны анхны үнэ 12,800,000,000 төгрөг. Дэнчингийн үнэ 1.280,000.000 төгрөг. Дуудлага худалдааны үнийг өсгөх доод үнэ 100.000.000 дээд үнэ 500.000.000
  2. Улаан-Уул 6-р баг сумын төвд Холбооны баруун талд байршилтай, “Харилцаа холбооны үйлчилгээний төв”-ийн зориулалттай 0.01 га газар. Дуудлага худалдааны анхны үнэ 80.000 төгрөг. Дэнчингийн үнэ 8000 төгрөг. Дуудлага худалдааны үнийг өсгөх доод үнэ 50.000 дээд үнэ 100.000
  3. Улаан-Уул 6-р баг Хогийн цэгийн баруун талд төв авто зам дагуу байршилтай, “хөдөө аж ахуйн үйлдвэрлэл”-ийн зориулалттай 7 га газар. Дуудлага худалдааны анхны үнэ 33.600.000 төгрөг. Дэнчингийн үнэ 3.360.000 төгрөг. Дуудлага худалдааны үнийг өсгөх доод үнэ 1.000.000 дээд үнэ 5.000.000

   Дуудлага худалдаа нь 2020 оны 07 сарын 27-ны өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар цахим хэлбэрээр явагдана. Оролцогчид 07 сарын 20-ны өдрийн 0900 цагаас 07 сарын 24-ний өдрийн 1500 цагийн хооронд www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн, оролцох хүсэлтээ цахимаар ирүүлнэ үү.

   Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031400941 тоот дансанд байршуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Өлзийт сумын Засаг даргын Тамгын газарт ирж авна уу.         

Харилцах утас 70442088, 99398370, 86126759

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР