"ӨЛЗИЙТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т танхимын дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2020-07-02

   Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын 2020 оны А/94 дүгээр захирамжаар дараах 3  байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.

 

 

Байршил

 

Зориулалт

 

Талбайн хэмжээ /м2/

 

Анхны үнэ

 

Дэнчингийн үнэ

 

Үнэ өсгөх интервал

Дуудлага худалдааны код

 

1

Бурхант 1-р баг аймгаас баруун тийш автозам дагуу

Үйлдвэрлэлийн барилга, байгууламж

100 000

48.000.000

4.800.000

доод үнэ 1.000.000 дээд үнэ 5.000.000

2020-4784

 

2

Бийрийн уулзвар 5-р баг Багийн төвийн ар талд

Аялал жуулчлалын бааз

10000

8.000.000

800.000

доод үнэ 500.000 дээд үнэ 1.000.000

2020-4785

3

Бийрийн уулзвар 5-р баг Дарцагт ууланд

Холбоо, мэдээлэл дамжуулах станц

200

160.000

16.000

доод үнэ 50.000 дээд үнэ 100.000

2020-4786

   Дуудлага худалдаа нь 2020 оны 07 сарын 28-ны өдрийн 1000 цагт Баянхонгор аймгийн Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд явагдана. Оролцогчид 07 сарын 21-ны өдрийн 0900 цагаас 07 сарын 27-ны өдрийн 1500 цаг хүртэл Өлзийт сумын Засаг даргын Тамгын газрын 102 тоотод ирж бүртгүүлнэ үү.

Бүрдүүлэх материал:

1. иргэний үнэмлэхний хуулбар, /ААН бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/

 2.дэнчин төлсөн баримт

3.дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл

 4.дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.

 

   Дэнчингийн үнийг Төрийн сангийн 100030029401 дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031400941 дансанд тушаана.

   Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын газрын даамлаас ирж авна уу.

Харилцах утас 70442088, 99398370, 86126759

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР