“БАЯН-ӨНДӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2020-08-27
БАЯН-ӨНДӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
Баян-Өндөр сумын Засаг даргын 2020 оны 54 дүгээр захирамжаар сумын дараах 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.
1. Сумын төвд Мэдээлэл холбоо сүлжээний баруун талд байршилтай, мэдээлэл холбооны станцын зориулалттай 25 м2 газар. Анхны үнэ 20.000 төгрөг, дэнчингийн үнэ 2000 төгрөг
2. Сумын төвд эсгийний үйлдвэрийн зүүн талд байршилтай, агуулахын зориулалттай 1000м2 газар. Анхны үнэ 480.000 төгрөг, дэнчингийн үнэ 48.000 төгрөг
3. Сумын төвд ахмадын хорооны барилгын ард талд байршилтай, худалдаа үйлчилгээний зориулалттай 300 м2 газар. Анхны үнэ 240.000 төгрөг, дэнчингийн үнэ 2400 төгрөг
4. Сумын төвд эсгийний үйлдвэрийнбаруун талд байршилтай, тоосгоны үйлдвэрийн зориулалттай 1199 м2 газар. Анхны үнэ 767.360 төгрөг, дэнчингийн үнэ 76.736 төгрөг
Дуудлага худалдаа нь 2020 оны 10 сарын 26-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл Газрын цахим биржийнwww.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 10 сарын 20-ны өдрийн 09:00 цагаас 10 сарын 23-ны 15:00 хүртэл зөвхөн ажлын өдрүүдэд www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг100030029002 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031900941тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, Баянхонгор аймгийн ГХБХБГазар facebook хуудас, Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу.
Харилцах утас: 88049981, 70442088
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР