Авлигын эсрэг гэрэл түгээе

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу хамаарал бүхий этгээдтэй холбогдох аливаа шийдвэрийг гаргахын өмнө
1. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2 “Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэж болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасны дагуу урьдчилан мэдэгдэж удирдах албан тушаалтнуудаас санал авах.
2. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар бүлэгт заасан “Албан тушаалтанл тавигдах хориглолт, хязгаарлалт”-ыг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлж ажиллах.
3. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйл “Хориглох зүйл” мөн Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 33 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Төрийн захиргааны болон үйлчилгээний алба хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа нэг мөр хэрэгжүүлж ажиллах.
4. Хувийн ашиг сонирхол болон хуулиар хүлээсэн албан үүрэг хоорондын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах, хянах замаар тухайн сум, орон нутгийнхаа хэмжээнд нийтийн албаны үйл ажиллагааг нийтийн ашиг сонирхолд нийцүүлэх, ил тод, итгэл даах байдлыг хангах чиглэлээр Авилгын эсрэг хууль тогтоомжид заасан албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг чанд сахин мөрдөж ажиллахыг ЗӨВЛӨЕ.