“БАЯНХОНГОР АЙМГИЙН БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ЦАХИМ ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Бөмбөгөр сумын Засаг даргын 2025 оны А/60 тоот захирамжаар дараах 2 нэгж талбарт газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.
- Задгай 4-р баг, Бөх цагаан 2 гудамж, зам дагуу хуучнаар Хас ойл ШТС-н байршилд Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 1002м2 газар, дуудлага худалдааны анхны үнэ 801 600 төгрөг, дэнчингийн үнэ 80 160 төгрөг
- Улаан сайр 1-р баг, Холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах станцын зориулалттай 390м2 газар, дуудлага худалдааны анхны үнэ 312 000 төгрөг, дэнчингийн үнэ 31 200 төгрөг
Дуудлага худалдаа нь 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 06 сарын 09-ний өдрийн 09:00 цагаас 06 сарын 13-ны өдрийн 15:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэх хүсэлтээ цахимаар илгээнэ үү.
Дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 тоот дансанд тушааж, баримтыг хүсэлтийн хамт цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, Баянхонгор аймгийн ГХБХБГазрын facebook хуудас, Бөмбөгөр сумын Засаг дарга, ЗДТГ, газрын даамлаас мэдээлэл авна уу.
Харилцах утас: 88355544, 88181959