Барилгын тухай хууль болон холбогдох норм, стандартад тусгагдсан ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ҮЙЛЧЛЭХ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭЭЛТЭЙ орчин бүрдсэн эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.







Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Салбарын хяналтын газрын салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 02-00/06 тоот удирдамжийн дагуу Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглагдаж буй барилгуудын ашиглалтын төлөв байдал, Хот байгуулалтын тухай хуулийн 20 дугаар зүйл, Барилгын тухай хууль болон холбогдох норм, стандартад тусгагдсан ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ҮЙЛЧЛЭХ ТЭГШ ХҮРТЭЭМЖТЭЙ, ЭЭЛТЭЙ орчин бүрдсэн эсэхэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
Шалгалтаар байгууллагуудын барилга байгууламжуудад хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйлчлэх орчин бүрдээгүй, стандарт хангагдаагүй нь тогтоогдож байна.
Шалгалтад хамрагдсан 18 байгууллагуудад зурагт зөвлөмж, улсын ахлах байцаагчийн албан шаардлага хүргүүлэн хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна. Шалгагдсан зарим байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэнд зориулсан норм, стандартыг хангасан орчин бүрдүүлэхэд идэвх, санааачлагатай ажиллаж нилээд ажлуудыг хийгээд байна. Тухайлбал: Ерөнхий боловсролын 5 дугаар сургууль, Татварын газар, Цагдаагийн газар зэрэг байгууллагууд гадна авто зогсоол, ариун цэврийн өрөө, уулзалтын өрөө, налуу зам болон тоноглолуудыг шинэчлээд байна.