21 АЙМГИЙН ГХБХБГ-ЫН 2020 ОНЫ АЖЛЫГ ДҮГНЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЖ ҮР ДҮНГИЙН БИЕЛЭЛТЭЭР БАЯНХОНГОР АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ

2021-02-25
21 АЙМГИЙН ГХБХБГ-ЫН 2020 ОНЫ АЖЛЫГ ДҮГНЭХ ЦАХИМ ХУРАЛ БОЛЖ ҮР ДҮНГИЙН БИЕЛЭЛТЭЭР БАЯНХОНГОР АЙМАГ ТЭРГҮҮЛЛЭЭ
Аймгуудын Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын 2020 оны ажлыг үнэлж дүгнэх цахим хурал Барилгын хөгжлийн төвд боллоо.
Цахим хурлыг нээж БХБ-ын дэд сайд Б.Золбоо үг хэлж, цахим хуралд оролцогчдод цаашдын ажилд амжилт хүслээ. Мөн Барилгын хөгжлийн төв болон 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын хамтын ажиллагаа, 2020 оны үйл ажиллагаа, гүйцэтгэсэн ажил, цаашид анхаарах асуудлын талаар Барилгын хөгжлийн төвийн дэд захирал бөгөөд Ерөнхий инженер Б.Энхболд илтгэл тавив.
Түүнчлэн Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа 21 аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга нартай хийсэн 2020 оны үр дүнгийн гэрээний төлөвлөгөөний биелэлт, аймагт хэрэгжүүлэх барилга байгууламжийн ажилд захиалагчийн хяналт гүйцэтгүүлэх гэрээ”-г дүгнэлээ. 2020 оны үр дүнгийн гэрээний биелэлтээрээ Баянхонгор аймаг тэргүүлсэн бол Архангай, Өмнөговь аймаг тус бүр 2,3-р байранд орлоо. Хурлаар шилдэг Газрын харилцаа барилга хот байгуулалтын үйл ажиллагааг танилцуулж, цаашид 2021 онд хийж гүйцэтгэх ажлуудын талаар хэлэлцсэн байна. Мөн Барилга хот байгуулалтын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Э.Ганхүү 21 аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга нарт зөвлөмж өгсөн байна.
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР