БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ЗӨВШӨӨРӨЛ АВАХАД БҮРДҮҮЛСЭН БАЙХ ШААРДЛАГАТАЙ БИЧИГ, БАРИМТЫН ЖАГСААЛТ
Бүрдүүлсэн байх бичиг, баримт (I болон II ангиллын барилга) А. Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгоход бүрдүүлсэн байх бичиг, баримт
1. Зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөл
2. Барилгын ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ (тухайн ажлыг гүйцэтгэх хүрээнд тохирсон)
3. Магадлал хийгдсэн тухайн барилга байгууламжийн иж бүрэн зураг төсөл
4. Барилга байгууламжийн угсралтын ажилд захиалагчийн техникийн хяналт гүйцэтгэх Барилгын тухай хуулийн 3.1.12-т заасан инженер техникийн ажилтныг томилсон шийдвэр
5. Захиалагч (хөрөнгө оруулагч)-ийн техникийн хяналт гүйцэтгэх болон зохиогчийн хяналт хийх гэрээ
6. Барилга байгууламжийн угсралтын ажлыг гүйцэтгэх гэрээ
7. Барилгын талбайн зохион байгуулалтын зураг болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааны ажил гүйцэтгэх төслийн бичиг, баримт Дээрх бичиг, баримтаас гадна зөвшөөрөл олгогч нь захиалагч (хөрөнгө оруулагч)-аас дор дурдсан нэмэгдэл материалыг авч болно:
8. Барилга байгууламжийн угсралтын ажил нь удаан хугацаагаар зогссон болон хуучин барилгад шинэчлэлт хийх үед салбарын мэргэжлийн хяналтын байгууллага болон зөвлөх үйлчилгээ эрхлэгчийн гаргасан дүгнэлт