"ЗАЛУУС" амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө

2017-02-03

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах зургийн даалгаварт орон сууцны хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах даалгаврын дагуу “Амины орон сууцны “Залуус” хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө”-г гүйцэтгэсэн.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний гол зорилго нь тухайн нутаг дэвсгэрт байгаа гэр хорооллыг дахин төлөвлөх зарчмаар инженерийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцны хороолол болгож хүн амын амьдрах нөхцлийг сайжруулахад оршино.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний суурь судалгааг тухайн нутаг дэвсгэрийн байгаль газар зүй, газар ашиглалт, нийгмийн дэд бүтцийн судалгааг хийж Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан Монгол улсын хууль тогтоомж, Хот төлөвлөлтийн норм дүрмийн дагуу боловсрууллаа.

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажлын хүрээнд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үе шат, техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтын тооцоог дэлгэрэнгүйгээр тооцож, иргэд, аж ахуй нэгж байгууллага, цаашлаад аймаг сумд хүртэх үр ашгийн тооцоог нарийвчлан тусгаж өгсөн. Ингэснээр гадаадын болон дотоодын хөрөнгө оруулалтын татаж, хэрэгжүүлэх боломж нь түргэсэх нөхцөл үүсэх юм.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР