Хот байгуулалтын чиглэлээр

2018-11-05

Хот байгуулалтын чиглэлээр Баянхонгор хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу “Залуус” амины орон сууцны хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн. Баянхонгор хотын баруун урд талд 320 га талбайд 2126 өрхийн нийт 7441 хүн ам суурьших “Шинэ суурьшлын бүс”-ийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хийлгэсэн мөн “Хонгор 1000” орон  сууцны хорооллын гадна инженерийн шугам сүлжээний ажлыг бүрэн дуусгуулж цэвэр, дулаан, гадна ариутгах татуурга, холбоо, гадна цахилгааны нийт 25.4 км шугам сүлжээний ажил болон тогооны барилга, ХТП-ний барилгуудыг хүлээн авсан. Энэ онд ерөнхий төлөвлөгөөний дагуу 2.9 км авто зам, 3.3 км үерийн ус зайлуулах далан сувгийн барилга угсралтын ажил эхэлж ажлын явц 40%-тай явагдаж байна.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР