ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙН ТАЛААР

2018-10-15

Баянхонгор хотын ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн тэсвэргүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн дүгнэлт гарсан нийтийн зориулалттай орон сууцны 1-9 дүгээр байрны барилга болон олон нийтийн зориулалттай барилга байгууламжийг шат дараатайгаар дахин төлөвлөлтөд оруулах ажлыг хэрэгжүүлж ажиллаж байна.

Баянхонгор хотын нийтийн аж ахуйг хариуцдаг “Чандмань Баянхонгор” ХК-ний конторын барилга нь 1971 онд анх ашиглалтад орсон бөгөөд ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтийн тэсвэргүй, мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн болон онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн дүгнэлт гарсан тул дахин төлөвлөлтөд оруулж шинээр нийт 1,25 тэр бум төгрөгийн төсвөөр конторын барилга, 50 хүүхдийн цэцэрлэгийн барилга болон спорт заалны барилгуудыг барилга ашиглалтад оруулаад байна. Уг ашиглалтын шаардлага хангахгүй болсон барилгыг дахин төлөвлөлтөд хамруулснаар иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллах төдийгүй ажилчдын хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол олгох боломжтой болсон.

Мөн 1964 онд анх ашиглалтад орж байсан Баянхонгор аймгийн “Баян ойт” 1-р цэцэрлэг, бага сургуулийн зориулалттай барилга нь ашиглалтын шаардлага хангахгүй мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт 4 удаа, онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн дүгнэлт 2 удаа гарсан бөгөөд газар хөдлөлтийн тэсвэргүй хүүхдүүдийн сурч боловсрох нөхцөлд аюул учирлуулж байсан барилгыг дахин төлөвлөлтөд хамруулж 2018 оны Улсын төсвөөс 1,9 тэр бум төгрөгийн төсвөөр 100 хүүхдийн цэцэрлэг болон 150 хүүхдийн бага сургууль бүхий 250 хүүхдийн хүчин чадалтай сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгыг барьж байнгын ашиглалтад оруулаад байна.

Баянхонгор аймгийн төвийн 1960 онд ашиглалтад орж байсан ашиглалтын шаардлага хангахгүй мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт, онцгой байдлын газрын галын улсын байцаагчийн дүгнэлт гарсан, газар хөдлөлтийн тэсвэргүй нийтийн зориулалттай орон сууцны 1-9 дүгээр байрны барилгуудын үе шат дараатайгаар дахин төлөвлөлтөд оруулах ажлыг хэрэгжүүлж ажиллаж байна. 2016 онд 12 айлын орон сууцны 6-р байрыг буулгаж дахин төлөвлөлтөд хамруулж газар дээр нь 30 айлын орон сууцны барилгыг барилж ашиглалтад оруулсан. Мөн 2017 онд орон сууцны 8-р байрны аюултай нөхцөлд амьдарч байсан 12 айлыг орон нутгийн төсвөөс өрх бүрд 15 сая төгрөгийг өгч шинээр баригдсан 57 айлын орон сууцанд метр квадрат тутамд нь 100,0 мянган төгрөгийн хөнгөлөлт үзүүлэх замаар дахин төлөвлөлтөд хамруулсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй Баянхонгор сумын 18 айлын нийтийн зориулалттай орон сууцны 3-р байрыг дээрх зарчмаар дахин төлөвлөлтөд оруулахаар 2019 оны аймгийн нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон орон нутгийн төсөвт 180,0 сая төгрөгийг тусгуулан хэрэгжүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2019 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ГАЗАР