“БАЯНХОНГОР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна
Баянхонгор аймгийн Засаг даргын 2024 оны А/350 тоот захирамжаар дараах 1 нэгж талбарт газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.
- Рашаант 10-р баг, Рашаантын 3-р гудамжны 305-р байрны зүүн талд байршилтай үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 643 м2 газар, анхны үнэ 4 822 500 төгрөг, дэнчингийн үнэ 482 250 төгрөг
Дуудлага худалдаа нь 2024 оны 07 дугаар сарын 24-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 07 сарын 17-ний өдрийн 09:00 цагаас 07 сарын 23-ны өдрийн 15:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн, хүсэлтээ илгээнэ үү.
Дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 тоот дансанд тушааж, баримтыг хүсэлтийн хамт цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mle.mn/, Баянхонгор аймгийн ГХБХБГазрын facebook хуудас, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас авна уу.
Харилцах утас: 70442088