“БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

Бөмбөгөр сумын Засаг даргын 2024 оны А/66 тоот захирамжаар дараах 1 нэгж талбарт газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.
- Задгай 4 баг Улсын чанартай авто зам дагуу Мөнх-Эрдэнийн үйлчилгээний төвийн баруун талд байрлах Худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалттай 533м2 газарт /өргөтгөл/ дуудлага худалдааны анхны үнэ 426 400 төгрөг, дэнчингийн үнэ 42640 төгрөг
Дуудлага худалдаа нь 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 09:00 цагаас 15:00 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 07 сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 07 сарын 05-ны өдрийн 15:00 цаг хүртэл ажлын өдрүүдэд https://www.mle.mn/ вэб сайтаар бүртгүүлэн хүсэлтээ илгээнэ үү.
Дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 тоот дансанд тушааж, баримтыг хүсэлтийн хамт цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.mle.mn/, Баянхонгор аймгийн ГХБХБГазар facebook хуудас, Бөмбөгөр сумын зарын цахим хуудас, аймгийн ГХБХБГ-с авна уу.
Харилцах утас: 70442088