“ШИНЭЖИНСТ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

Шинэжинст сумын Засаг даргын 2023 оны А/39 дугаар захирамжаар сумын төвд худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 1 байршилд, холбоо мэдээлэл хүлээн авах станцын зориулалтаар 1 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.
- Задгайн урд хүрэн толгойд байршилтай холбоо мэдээлэл хүлээн авах станцын зориулалттай 310 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 248000 төгрөг, дэнчингийн үнэ 24800 төгрөг
- Өндөрлөг 4-р гудамж иргэн Б.Баатаржавын хашааны хажууд байршилтай 800 м2 газрыг, газрын дуудлага худалдааны анхны үнэ 640000 төгрөг, дэнчингийн үнэ 64000 төгрөг
Дуудлага худалдаа нь 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 06 дугаар сарын 05-ны өдрийн 0900 цагаас 06 дугаар сарын 09-ны 1500 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967
/Хүлээн авагчийн нэр БХ.Гакрын дуудлага худалдааны орлого/ тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг татварын байцаагч Г.Мандахаас /88013593/ нэхэмжлэл үүсгүүлж төрийн сангийн дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Шинэжинст сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамлаас авна уу.
Харилцах утас: 85117689, 88959656