Эрхэм зорилго

  1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлан барилага байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олгож ажиллана.
  2. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн болгонд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
  3. Геодези, зураг зүйн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн тусгамжтайгаар аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бүрийн анхан шатны бүртгэлийн хувийн хэрэг болон мэдээллийн санг бүрдүүлнэ.
  4. Газрын харилцааны талаар болон барилгын хяналтын улсын бүртгэлтэй холбогдсон төрийн үйлчилгээг нэг цэгээс, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүртээнэ.
  5. Барилга угсралтын ажлын чанар, зураг төслийн боловсруулалт, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт зэргэд барилгын норм дүрэм, стандартын шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана.
Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР