“БАЯН-ӨНДӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т цахим дуудлага худалдаанд оролцохыг урьж байна




Баян-Өндөр сумын Засаг даргын 2023 оны А/40 дугаар захирамжаар сумын төвд худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 1 байршилд, Үйлдвэрлэлийн барилга байгууламжийн зориулалтаар 1 байршилд, 1-р багийн Бэлчирийн эхэнд ХАА-н үйлдвэрлэлийн зориулалтаар 1 байршилд тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг цахимаар зарлаж байна.
- Өгөөмөр-8-р гудамжинд байршилтай худалдаа, нийтийн үйлчилгээний зориулалттай 423 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 338400 төгрөг, дэнчингийн үнэ 33840 төгрөг
- Шанд 14-р гудамж Тоосгоны үйлдвэрийн хашаа байршилтай 1199 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 767360төгрөг, дэнчингийн үнэ 76736 төгрөг
- 1-р баг, Бэлчирийн эхэнд байршилтай 5995 м2 газрын дуудлага худалдааны анхны үнэ 2877600 төгрөг, дэнчингийн үнэ 287760 төгрөг
Дуудлага худалдаа нь 2023 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 0900 цагаас 1500 цаг хүртэл Газрын цахим биржийн www.mle.mn сайтаар явагдана. Оролцогчид 06 дугаар сарын 05-ны өдрийн 0900 цагаас 06 дугаар сарын 09-ны 1500 хүртэл www.mle.mn вэб сайтаар бүртгүүлэн оролцоно уу.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967
/Хүлээн авагчийн нэр БХ.Газрын дуудлага худалдааны орлого/ тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг татварын байцаагч Ү.Зандраасүрэнгээс /80118020/ нэхэмжлэл үүсгүүлж төрийн сангийн дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт, Баян-Өндөр сумын Газрын даамлаас авна уу.
Харилцах утас: 88049981