2024 оны тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах саналаа өгнө үү
2023-07-06

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын даргын 2023-06-28-ны өдрийн 1/1387 тушаалаар 2023-06-28-ны өдрөөс эхлэн Газрын цахим системд бүртгэлгүй хуучин эзэмшиж, өмчилж, ашиглаж байгаа газар нь шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй бол тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасны дараа бүртгэлийг баталгаажуулах болохыг анхаарна уу. Өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтанд байгаа газрыг Газрын цахим системд бүртгэлтэй эсэхийг https://egazar.gov.mn/ цахим хуудас руу газрын эзний мэдээллээр нэвтрэн орж шалгана уу.
Санал асуулга