Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Баян-Овоо сумд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа

2024-04-19

     Газрын харилцааны салбар үүсч хөгжсөний 70 жилийн ойн хүрээнд Баян-Овоо сумд нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа. 
Баян-Овоо сумд газар өмчилж, эзэмшиж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагуудад Газрын харилцаа, барилга, хот байгуулалттай холбоотой асуудлаар Egazar.gov.mn цахим системийн талаар мэдээлэл зөвлөгөө өгч үйлчилгээ үзүүллээ. 
Мөн Urban.gov.mn цахим сайтаар дамжуулан барилгын үйл ажиллагааг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах, Архитектор төлөвлөлтийн даалгавар авах, Барилга байгууламж баригдаж дууссаны дараа улсын комисс ажиллуулах талаар иргэд болон аж ахуй нэгж байгууллагын төлөөлөлд мэдээлэл өгч ажиллалаа.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР