ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2024-06-17


Ерөнхий мэдээлэл
ТӨСЛИЙН НЭР: “АМИНЫ ОРОН СУУЦНЫ ХОРООЛОЛ”
ТӨСЛИЙН ЗОРИЛГО:
Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, агаарын бохирдлыг бууруулах, орчин үеийн стандарт шаардлагад нийцсэн, орон нутгийн онцлогт тохирсон, эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй амины орон сууцны жишиг хороолол байгуулах
ТӨСӨЛ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОГЧИД ТАВИХ ШААРДЛАГА
• ААН-ын танилцуулга, туршлага
• Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх;
• Мэргэжлийн ажиллах хүчний болон техник технологи, тоног төхөөрөмжийн
чадавх, нөөцтэй байх;
• Сонгосон байршилд тохирсон амины орон сууцны нэг маягийн загвар зурагтай байх /төсөл сонгон шалгаруулалтаас шалгарсан загвар зургуулаас сонгож ажлын зургийг хийлгэж төсөлд ашиглана/ ;
• Төсөл хэрэгжүүлэх хөрөнгийн эх үүсгэврийг нотлох ;
• Зарах 1м2 үнэ /хөнгөлөлт/ тодорхой байх;
• Төсөл хэрэгжүүлэх хугацаа /ажлын үе шатны график/ тодорхой байх;
• Төсөл нь ногоон барилгын бодлогыг дэмжсэн эрчим хүчний хэмнэлттэй байх;
• Төсөл нь зарласан нөхцөл шаардлага, стандартыг хангасан байх;
• Төслөө зарласан хугацаанд ирүүлсэн байх;
• Шаардлагатай тохиолдолд холбогдох үйл ажиллагаа эрхлэх тусгай
• Төсөл сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт ирүүлсэн этгээд нь төсөл сонгон шалгаруулалтад оролцохоор бүрдүүлсэн мэдээллийн үнэн зөвийг хариуцна.
БАЙРШИЛ, ХҮЧИН ЧАДАЛ:
Баянхонгор аймаг Баянхонгор сумын 9-р баг “Шинэ суурьшлын бүс”-д нийт 140 айлын эдлэн газартай амины орон сууцны хороолол
ГАДНА ШУГАМ СҮЛЖЭЭНИЙ ТАЛААР:
Тус хорооллын гадна дулаан, цэвэр усны төв шугам, ариутгах татуургын төв шугмуудыг орон нутаг хийнэ /төсөв хэрэгжүүлэгчид дээр дурдсанаас бусад инженер хангамж болон салбар шугамуудыг хариуцна/.
АВТО ЗАМ:
Хорооллын авто замын сүлжээг орон нутгаас хийнэ. /төсөл хэрэгжүүлэгч гадна тохижилт, ногоон байгууламж, хог хаягдлын асуудлыг бүрэн хариуцна/
ТӨСЛИЙН МАТЕРИАЛ ХҮЛЭЭЖ АВАХ ХУГАЦАА:
2024 оны 06 дугаар сарын 14-ны өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 19-ны өдрийг хүртэл материал хүлээж авна.
ХОЛБОО БАРИХ:
Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар 70442088, 88067732
Аймаг орон нутгийнхаа бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа танай хамт олныг Баянхонгор аймгийн төв Баянхонгор сумын Есөнбулаг 9-р багийн “Шинэ суурьшлын бүс”-д шинээр төлөвлөж буй 140 айлын амины орон сууцны хороолол барих нээлттэй сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
Жич: Байршил болон төлөвлөлтийн зургийг хавсаргав
Санал асуулга