Төсөл сонгон шалгаруулалт

2017-07-10

Баянхонгор аймгийн Засаг Даргын 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн А/495 дугаар захирамжийн дагуу дараах байршилд газар эзэмшүүлэх дээр төсөл сонгон шалгаруулалт явуулна.

  1. Баянхонгор сум Номгон 1-р багийн 45-р байрны баруун хойд талд байрлалтай “Нийтийн орон сууц”-ны зориулалттай 400 м2 газар.
  2. Баянхонгор сум Номгон 1-р багийн “Шаргалжуут” худалдааны төвийн ар талд байрлалтай “Худалдаа үйлчилгээ”-ний зориулалттай 920 м2 газар.
  3. Баянхонгор сумын Дуурсах 3-р багийн “АПУ” бөөний төвийн зүүн талд байрлалтай “Үйлчилгээ”-ний төвийн зориулалттай 917 м2 газар.
  4. Баянхонгор сум Номгон 1-р багийн 23-р байрны зүүн талд байрлалтай “Хими цэвэрлэгээ”-ний  зориулалттай  176 м2 газар.

Төсөл сонгон шалгаруулалтад оролцогчдод тавигдах шаардлага:

  • Хөрөнгийн баталгаа, төлбөрийн чадвартай байх
  • Мэргэжлийн ажиллах хүчний болон техник тоног төхөөрөмжийн чадавхтай байх
  • “Төслийн удирдлагын арга зүйн заавар” MNS ISO 21500 стандартын дагуу боловсруулсан байх
  • Төсөл сонгон шалгаруулалтад оролцогч: тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030000941 дансанд тушаана.
  • Барилга байгууламжийн архитектур, төлөвлөлтийн шаардлага: Баянхонгор аймгийн ГХБХБГазраас авна.
  • Төсөл хүлээн авах хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 04-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ний өдрийн 9:00 цагаас эхлэн 18:00 хүртэл бүртгэж хүлээн авна.
  • Оролцогч нь төслөө битүүмжилж өөрийн биеэр болон итгэмжлэгдсэн хүнээр Баянхонгор аймгийн ГХБХБГазарт биечлэн ирүүлнэ.
  • Төслийг 2017 оны 9 дүгээр сарын 07-ний 10:00 цагаас задлаж шалгаруулна.

Төсөл хүлээн авах байршил: Баянхонгор сумын Номгон 1-р баг, аймгийн ГХБХБГазар /Мэргэжилтэн утас: 70442088, 99068522/

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР