Дуудлага худалдаа
Баянхонгор аймгийн Засаг даргын 2017 оны А/899 тоот захирамжийг үндэслэн газар эзэмшүүлэх дуудлага худалдааг зарлаж байна.
№ | Газрын байршил | Газрын хэмжээ /м2/ | Газрын зориулалт | Дуудлага худалдаа | Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ | Эзэмших хугацаа |
1 | Баруун бүсийн худалдааны төвийн замын урд талд | 880 | Үйлчилгээ | 352000 | 352000 | 15 жил |
2 | 99 дүгээр байрны зүүн талд | 800 | Нийтийн орон сууц | 1600000 | 160000 | 15 жил |
2.
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09 цагаас 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 9.30 цаг хүртэл Баянхонгор аймгийн ГХБХБГазарт бүртгэнэ.
Дуудлага худалдаанд оролцогчийн бүрдүүлэх материал:
- Батлагдсан маягтын дагуу хүсэлтээ үнэн зөв гаргана
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт /Анхны үнийн дүнгийн 10%/
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллага төлөөлж оролцох бол наториатчаар гэрчлүүлсэн итгэмжлэх
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Баянхонгор аймаг Төрийн сангийн 100030000941 тоот дансанд иргэн 12500 төг, аж ахуй нэгж 20000 төг/
Дуудлага худалдаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагт Баянхонгор аймгийн ГХБХБГазрын зааланд болно.
Жич: Дуудлага худалдаанд оролцохдоо иргэний үнэмлэхээ шалгуулан оролцоно.
Дуудлага худалдаа 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 10:00 цагт Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт тахимын хэлбэрээр явуулна.
Дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн ГХБХБГазраас авна уу. Утас: 70442088, 99068522