“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2016”

2016-04-20

“Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн - 2016” 04 сарын 18 нд болж, манай аймгаас мэргэжилтэн 9, аж ахуйн нэгж 5 нийт 17 инженер техникийн ажилтан оролцсон. Барилгын салбарын эрх зүйн орчны шинэчлэлт, Хот байгуулалт, хөрөнгө оруулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, Барилгын материалын үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал зэрэг сэдвүүдээр ярилцсан. Шинэчлэн батлагдсан “Барилгын тухай” хууль, Барилгын салбарын ололт амжилтаа зөвлөгөөнөөр ярилцлаа. 

Манай аймгийн ахмад барилгачид болон үе үеийн төлөөлөлүүд оролцсон. Тухайлбал: аймгийн ТТБТрестийн дарга байсан Л.Дагийрааз, Их барилгын хэлтсийн дарга Р.Цэрэнпил, зургийн товчооны дарга байсан Л.Мөнхжаргал, ахмад барилгачин О.Думаа, Ж.Цэцэгмаа, Б.Мягмарсүрэн нарын оролцсон. Зөвлөгөөн амжилттай зохион байгуулагдсан бөгөөд зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Мөн барилгын салбарт олон жил ажилласан мэргэжилтэн, ахмад барилгачдын БХБЯамны “Тэргүүний барилгачин”, “Жуух бичиг” нийт 12 хүний материал хүргэж өгч, байх хугацаандаа хурлаар оруулан "Тэргүүний барилгачин” - 11, Жуух бичиг - 1 хүмүүсийн шагналыг гардууллаа. -

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР