Ажил мэргэжлийн ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээн

2016-06-10

Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгулах төлөвлөгөөний дагуу “Ажил мэргэжлийн ур чадварын улсын аварга шалгаруулах тэмцээн” - ийг  2016 оны 06 сарын 10 ны өдөр “Мишээл экспо төв” дээр зохион байгуулагдлаа.

Барилгын салбарын мэргэжилтэй ажилчид болон оролцогчийн ур чадварыг сайжруулах, олон улсын жишигт хүргэх зорилгоор “Ажил мэргэжлийн ур чадварын Улсын аварга шалгаруулах тэмцээн” - нд оролцох тул   тэмцээний удирдамж, ажлын даалгаврыг БХБЯамнаас ирүүлсэн.

Тус тэмцээнд манай аймгийн Политехникийн коллежийн сургуулиас 22 наснаас доош насны “Плита” наах  төрөлд С.Норовсамбуу, “Өрөгч угсрагч” - ийн төрөлд Т.Бямбасүрэн нар оролцсон.  

Ажил мэргэжлийн ур чадварын тэмцээнд “Плита наах төрөл” - д 19 хүн, “Өрөгч угсрагчийн төрөл” - д 12 хүн нийт 31 ороолцогч, туслах 31 нийт 62 оролцогч оролцов.  

Олон улсын шүүгчид Өрөг угсрагчийн төрөлд хэмжилтийн 41, шүүлтийн 7 үзүүлэлтээр,  Хавтанцар наалтын хэмжэлтийн 44 үзүүлэлтээр тус тус дүгнэлээ.  

Аймгаас оролцогч С.Норовсамбуу Хавтанцар наагчийн төрөлд 11-р байр, өрөгч угсарчийн төрөлд Т.Бямбасүрэн  5 - р байранд тус тус амжилттай оролцсон. 

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР