ГХБХБГ-аас зохион байгуулсан хамтарсан шалгалт




Барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд хэрхэн ажиллаж байгаа эсэхэд 2016 оны 05 дугаар сарын 30 - ны өдөр ГХБХБГазрын барилгын материалын үйлдвэрлэл, лабораторийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын ХАБЭА - ын улсын байцаагч, Стандартчилал хэмжилзүйн хэлтэсийн мэргэжилтэн, нар хамтарсан шалгалтыг явуулсан.
Уг шалгалтанд аймгийн хэмжээнд үйлдвэрлэл явуулж буй Улаан тоосго үйлдвэрлэгч - 2, бетон зуурмагийн үйлдвэр - 3, вакум цонх үйлдвэрлэгч - 5, жижиг эдлэл үйлдвэрлэгч - 1, хүрмэн болон хайрган блок үйлдвэрлэгч - 3 нийт 14 барилгын материал үйлдвэрлэгч хамрагдахаас үйл ажиллагаагаа эхлүүлсэн “Их богд” ХХК тоосгоны үйлдвэр, “Хаш гоёо” ХХК зуурмагийн үйлдвэр, “Жишиг бетон” зуурмагийн үйлдвэр, “Түйн давалгаа” блокны үйлдвэр, “Баянтал” ХХК блокны үйлдвэр, “Богд бүгийн гэзэг” блок, “Хонгорын чандмань эрдэнэ” ХХК вакум цонхны үйлдвэр, “Дааган дэлийн эх” ХХК вакум цонхны үйлдвэрүүд хамрагдлаа. - See more at: http://bayankhongor.gazar.gov.mn/pages/448#sthash.omMDtwLa.dpuf