Танхимын дуудлага худалдаа





Баянхонгор аймгийн Засаг даргын 2018 оны А/425 тоот захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.
№ | Газрын байршил | Газрын хэмжээ /м2/ | Газрын зориулалт | Дуудлага худалдааны анхны үнэ | Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ | Эзэмших хугацаа |
1 | Хуучнаар НААҮ-ний төвийн ард | 1000 | “Нам, олон нийтийн байгууллага” | 8 000 000 | 800000 | 15 жил |
2 | Жаргалан паркын баруун урд | 1900 | “Нийтийн орон сууц” | 3 800 000 | 380000 | 15 жил |
3 | Жаргалан паркын баруун урд | 2000 | “Нийтийн орон сууц” | 4 000 000 | 400000 | 15 жил |
4 | “Хаш өргөө” ХХК-ий агуулахын ард | 585 | “Үйлдвэр, үйлчилгээ” | 2 430 000 | 243000 | 15 жил |
5 | Байгаль орчин аялал жуулчлалын газрын баруун талд | 300 | “Үйлчилгээ” | 2 400 000 | 240000 | 15 жил |
Дуудлага худалдаанд оролцогчдыг 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагаас 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 9.30 цаг хүртэл Баянхонгор аймгийн ГХБХБГазарт бүртгэнэ.
Дуудлага худалдаанд оролцогчийн бүрдүүлэх материал:
- Батлагдсан маягтын дагуу хүсэлтээ үнэн зөв гаргана
- Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
- Дэнчин төлсөн баримт /Анхны үнийн дүнгийн 10%/
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллага төлөөлж оролцох бол наториатчаар гэрчлүүлсэн итгэмжлэх
- Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Баянхонгор аймаг Төрийн сангийн 100030000941 тоот дансанд иргэн 12500 төг, аж ахуй нэгж 20000 төг/
Дуудлага худалдааг 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10 цагт Баянхонгор аймгийн ГХБХБГазрын зааланд танхимын хэлбэрээр зохион байгуулна.
Жич: Дуудлага худалдаанд оролцохдоо иргэний үнэмлэхээ шалгуулан оролцоно.
Дуудлага худалдаа 2018 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 10:00 цагт Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт танхимын хэлбэрээр явуулна.
Дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн ГХБХБГазраас авна уу. Утас: 70442088, 99068522