Цахим дуудлага худалдаа



"ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна.
Баянхонгор сумын төвд газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдаа 3 нэгж талбарт 2018 оны 07-р сарын 06-ны өдөр 9:00 цагаас 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр явагдана.
Оролцогчид 2018 оны 07-р сарын 04-ны 900 цагаас 07-р сарын 05-ны 0830 цаг хүртэл “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайтаад бүртгүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайтаас авна уу. Оролцогчид дуудаж буй газрын дэнчинг ГХБХБГазрын няравт бэлнээр тушаана, тэмдэгтийн хураамжийг 100030000941 /Баянхонгор аймаг төрийн сан банк/ тоот дансанд байршуулна.
БАЯНХОНГОР СУМАНД ГАЗАР ЭЗЭМШҮҮЛЭХ ЭРХИЙН
ГЭРЧИЛГЭЭНИЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ,
ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ
№ | Газрын байршил | Газрын хэмжээ /м2/ | Газрын зориулалт | Дуудлага худалдааны анхны үнэ | Дуудлага худалдааны дэнчингийн хэмжээ | Эзэмших хугацаа | Дуудлага худалдааны дугаар |
1 | Жаргалан паркын баруун урд | 1600 | “Нийтийн орон сууц” | 3 200 000 | 320000 | 15 жил | #2018-705 |
2 | “Хаш өргөө” ХХК-ий агуулахын ард | 693 | “Үйлдвэр, үйлчилгээ” | 2 772 000 | 277200 | 15 жил | #2018-712 |
3 | Асрамжийн газрын баруун талд | 772 | “Үйлдвэр, үйлчилгээ” | 3 088 000 | 308800 | 15 жил | #2018-713 |
Хаяг: Баянхонгор сум Номгон 1-р баг ГХБХБГ-ын байр Утас: 70442088, 99068522