Авто машины дуудлага худалдаа

2019-01-15

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2018 оны 12 дугаар сарын 11-ний 567 тоот тогтоолын дагуу Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын УАЗ-пургон /2011 онд ашиглалтанд орсон/ суудлын автомашины дуудлага худалдаа зарлаж байна.

Д/д Машины төрөл Арлын дугаар Анхны үнэ /төгрөг/ Дэнчин /төгрөг/ Бүртгэлийн хураамж /төгрөг/
1 УАЗ - 2206 0430532 500,000 125,000 10,000

 

Дуудлага худалдаанд оролцогчдыг  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 09 цагаас 2019 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 18.00 цаг хүртэл Баянхонгор аймгийн ГХБХБГазарт бүртгэнэ. Дуудлага худалдааны дэнчин болон бүртгэлийн хураамжийг ГХБХБГ-ын няравт бэлнээр тушаана.

Дуудлага худалдаанд оролцогчийн бүрдүүлэх материал:

  1. Батлагдсан  маягтын дагуу хүсэлтээ үнэн зөв гаргана
  2. Иргэний үнэмлэх, эсхүл түүнтэй адилтгах бичиг баримт, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  3. Дэнчин төлсөн баримт /Анхны үнийн дүнгийн 25%/
  4. Дуудлага худалдаанд иргэн, аж ахуй нэгж, байгууллага төлөөлж оролцох бол наториатчаар гэрчлүүлсэн итгэмжлэх
  5. Тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Баянхонгор аймаг Төрийн сангийн 100030000941 тоот дансанд иргэн 12500 төг, аж ахуй нэгж 20000 төг/
  6. Бүртгэлийн хураамж төлсөн баримт

Дуудлага худалдааг 2019 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагт Баянхонгор аймгийн ГХБХБГазрын зааланд танхимын хэлбэрээр зохион байгуулна. 

Жич: Дуудлага худалдаанд оролцохдоо иргэний үнэмлэхээ шалгуулан оролцоно.

Дуудлага худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Баянхонгор аймгийн ГХБХБГазраас авна уу. Утас: 70442088

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР