"БАЯНБУЛАГ СУМД ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА






Баянбулаг сумын Засаг даргын 2020 оны А/22 дугаар захирамжаар Баянбулаг сумын төвд доорхи 3 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлага худалдаа нь 2020 оны 04 сарын 20-ны өдөр танхимын хэлбэрээр явагдах тул оролцохыг хүссэн иргэн, ААН-үүд 04 сарын 13-нөөс 20-ны өдрийн 10:30 хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд дараах бичиг баримтыг бүрдүүлэн өгнө үү.
- Дуудлага худалдаанд оролцох хүсэлт
- Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
- Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
- Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
- Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031600941 тоот дансанд тушаана.
БАЯНБУЛАГ СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ,
ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ, АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ
№ |
Баг |
Байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Анхны үнэ |
Дэнчин |
Дуудлага худалдаа явагдах хугацаа |
1 |
Бүрд 4-р баг |
Цагдаагийн байрны баруун талд |
Банк санхүү |
625 |
500 000 |
50 000 |
11:00-12:00 |
2 |
Бүрд 4-р баг |
Цэцэрлэгийн хойд талд |
Үйлдвэрлэл үйлчилгээ |
790 |
505 600 |
50 560 |
12:00-13:00 |
3 |
Бүрд 4-р баг |
Хуучин моторын байшингийн баруун урд талд |
Авто граш Үйлчилгээний |
835 |
668 000 |
66 800 |
14:00-15:00 |
Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn, www.bayankhongor.gazar.gov.mn вэб сайт,
Cумын ЗДТГ-ын Газрын даамлаас лавлана уу.
Харилцах утас 89990664, 89832662