"БӨМБӨГӨР СУМЫН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ТАНХИМЫН ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА







Бөмбөгөр сумын Засаг даргын 2020 оны А/61 дүгээр захирамжаар дараах 4 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт дуудлага худалдааг танхимын хэлбэрээр зарлаж байна.
ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДААНЫ ГАЗРЫН БАЙРШИЛ, ХЭМЖЭЭ, ЗОРИУЛАЛТ,
АНХНЫ ҮНЭ, ДЭНЧИНГИЙН ХЭМЖЭЭ,
№ |
Байршил |
Зориулалт |
Талбайн хэмжээ /м2/ |
Анхны үнэ |
Дэнчин |
1 |
4-р баг, сумын төвийн урд хэсэгт төв замын урд |
Худалдаа үйлчилгээ |
800 |
640 000 |
64 000 |
2 |
4-р баг, сумын төвийн баруун урд хэсэгт төв зам дагуу |
Шатахуун түгээх станц |
800 |
640 000 |
64 000 |
3 |
4-р баг сумын төвд “Хар ат” ХЗХоршооны доод талд |
Худалдаа үйлчилгээ |
200 |
160 000 |
16 000 |
4 |
4-р баг сумын төвд “Хар ат” ХЗХоршооны доод талд |
Худалдаа үйлчилгээ |
300 |
240 000 |
24 000 |
Дуудлага худалдаа нь 2020 оны 04 сарын 24-ны өдрийн 0900 цагаас Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд явагдана. Оролцохыг хүссэн иргэн ААНБ-ууд 04 сарын 17-ны өдрийн 0900 цагаас 04 сарын 24-ны 0830 хүртэл сумын Засаг даргын Тамгын газрын Иргэний танхимд дараах материалыг бүрдүүлэн оролцоно уу.
1. иргэний үнэмлэх /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
2. дэнчин, тэмдэгтийн хураамж төлсөн баримт;
3. дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
4.дуудлага худалдаанд аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгж, байгууллагын олгосон итгэмжлэл.
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030029401 тоот дансанд, тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100031300941 тоот дансанд тушааж, баримтыг цахимаар ирүүлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг www.mle.mn вэб сайт, Бөмбөгөр сумын Засаг даргын Тамгын газрын Газрын даамалаас авна уу.
Харилцах утас: 80800022