Эрхэм зорилго

2021-10-11

Чиг үүрэг

  • Газрын харилцааны талаархи бодлого, хууль тогтоомжийг орон нутгийн хэмжээнд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль болон түүнтэй нийцүүлэн гаргасан тогтоол шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  • Аймгийн ГЗБ-ын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөө, орон нутгийг хөгжүүлэхтэй холбогдсон чиглэл, төсөл боловсруулах
  • Орон нутгийн тусгай хэрэгцээнд тодорхой газар нутгийг авах, тусгай хэрэгцээнээс гаргах саналыг Засаг даргад оруулах
  • Аймаг сумдын нутаг дэвсгэрийн хилийн цэсийг тодотгох, өөрчлөлт оруулах саналыг боловсруулах
  • Аймгийн нутаг дэвсгэрт газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, чанарын хянан баталгаа хийлгэх ажлыг зохион байгуулах
  • Орчин үеийн техник, программ хангамжид тулгуурлан газрын мэдээллийн сан бүрдүүлэх
  • Эрх бүхий Засаг даргын шийдвэрийг үндэслэн ИААНБ-д газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээ байгуулах эрхийн гэрчилгээг олгох, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах
  • Газрын төлбөрийг хуулийн дагуу ноогдуулах
  • Нууцын зэрэглэлтэй зургын хадгалалт хамгаалалт, ашиглалтын бүрэн бүтэн байдлыг хангах
  • Газрын мэдээллийн санд газрын бүртгэлийн шилжилт хөдөлгөөн, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаархи нэмэлт, баяжилтыг тухай бүр хийх
  • Газрын даамлуудыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангана.
  • Барилга хот байгуулалт, дэд бүтэц болон  нийтийн аж ахуйн талаархи төрийн бодлогыг орон нутагт хэрэгжүүлэх
  • Барилга, хот байгуулалт, дэд бүтэц болон нийтийн аж ахуйн салбарын хууль тогтоомж, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх болон орон нутагт тулгамдаж байгаа асуудлаар тодорхой санал боловсруулж, ИТХ, Засаг даргад өргөн барих
  • Захиалагчийн үүргийг хэрэгжүүлэхдээ Барилга захиалагчийн дүрмийг, ерөнхий архитекторын чиг үүргийг гүйцэтгэхдээ “Ерөнхий архитекторын дүрэм”-ийг болон Монгол улсын хэмжээнд мөрдөгдөж байгаа барилга, дэд бүтэц, нийтийн аж ахуйн стандарт норм, дүрмийг дагаж мөрдөх, хэрэгжилтэнд хяналт тавих
  • Орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хэтийн төлөв, хэрэгжүүлэх үе шатны зорилттой уялдуулан барилга, дэд бүтэц, хот байгуулалт, нийтийн аж ахуйн салбарын төлөвлөлт, хот суурины ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн төлөвлөгөө болон барилга, байгууламжийн зураг төсөл, тэдгээртэй холбогдолтой судалгааг хийж, санал гаргах
  • Хот байгуулалт, барилгажилт, барилга байгууламжийн ашиглалт, инженерийн шугам сүлжээний өөрчлөлтийн талаарх мэдээллийг тогтмол гаргаж, хот байгуулалтын мэдээллийн санд баяжилт хийж, захиалагч болон хэрэглэгч, хэрэгжүүлэгч байгууллагыг мэдээллээр хангах. Энэхүү мэдээллийн дагуу хотын Ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт судалгаа хийж жижүүрийн зураглал хөтлөх
  • Барилга, хот байгуулалт, нийтийн аж ахуйн бодлого, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдсон мэдээлэл, шинэ техник, технологи, дэвшилтэт арга ажиллагааны талаар сургалт, семинарыг орон нутагт зохион байгуулах
  •    Зорилтууд
  1. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баримтлан барилага байгууламж барих газрын зөвшөөрөл, техникийн нөхцөлийг хууль тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн олгож ажиллана.
  2. Газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ашиглалт, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор иргэн болгонд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлнэ.
  3. Геодези, зураг зүйн орчин үеийн техник, тоног төхөөрөмжийн тусгамжтайгаар аймгийн хэмжээнд газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч бүрийн анхан шатны бүртгэлийн хувийн хэрэг болон мэдээллийн санг бүрдүүлнэ.
  4. Газрын харилцааны талаар болон барилгын хяналтын улсын бүртгэлтэй холбогдсон төрийн үйлчилгээг нэг цэгээс, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хөнгөн шуурхай хүртээнэ.
  5. Барилга угсралтын ажлын чанар, зураг төслийн боловсруулалт, техникийн бичиг баримтын бүрдүүлэлт зэргэд барилгын норм дүрэм, стандартын шаардлагын дагуу хяналт тавьж ажиллана.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР