ЭРДЭНЭЦОГТ СУМЫН "ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА


ЭРДЭНЭЦОГТ СУМЫН "ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-Т ДУУДЛАГА ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
Эрдэнэцогт сумын Засаг даргын 2022 оны А/113 дугаар захирамжаар Эрдэнэцогт сумын төвд доорхи 5 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.
Дуудлага худалдаа нь 2022 оны 10 сарын 28-ны өдөр ЦАХИМ хэлбэрээр явагдах тул оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд 10 сарын 15 -ны өдрөөс 27-ны өдрийн 15 цаг хүртэл MLE.MN веб сайтаар орж дараах бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ үү.
1. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
2. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл
Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг 100030000967 дансанд тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг 100030300941 тоот дансанд тушаана.
Дэлгэрэнгүй мэдээллийг “Газрын цахим бирж” www.mle.mn вэб сайт, сумын ЗДТГ-ын Газрын даамлаас лавлана уу.
Харилцах утас: 70442088, 88978944