Газар зохион байгуулалт, геодези зурагзүйн газар Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газарт ажиллав.

2022-11-10

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын удирдлагууд Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газрын үйл ажиллагаатай танилцаж Газрын нэгдсэн удирдлагын цахим системийг нэвтрүүлэн хэрэгжүүлэхтэй холбогдуулан тулгамдаж буй асуудал, газар зохион байгуулалтын төлөвлөгөө, түүний хэрэгжилт, төрийн үйлчилгээний чанар хүртээмж, албан хаагчдын ажиллах нөхцөл зэрэг олон асуудлаар санал солилцож, тодорхой ажлуудыг эрчимжүүлэх шаардлагатай талаар үүрэг, чиглэл өглөө.

Үүнд:

1. Баянхонгор аймгийн хэмжээнд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 92 нэгж талбар бүхий 137574.4 га талбай байгаа бөгөөд үүнээс мэдээллийн санд 81 нэгж талбар бүхий 10242.54 га талбайн мэдээлэл бүртгэгдсэн байна. Нэгж талбарын газрын мэдээллийг бүрэн бүртгэж газрын төлбөрийг орон нутгийн төсөвт төвлөрүүлэх,

2. Зөрчилтэй нэгж талбарын мэдээллийг засварлах ажлыг энэ оны 3 дугаар улиралд багтаан зохион байгуулж, газрын кадастрын мэдээллийн санд баталгаажуулах,

3. Газрын биржийн цахим системд газар, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнийн мэдээллийг бүрхтэх,

4. Газрын багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцүүлэх талаар Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу орон нутагт хуулийн шинэчлэлийн талаар мэдээлэл хүргэх,

5. Хаягжуулалтын тухай хуулийн хэрэгжилтийг сумдуудад хангуулах, нэгдсэн өнгө төрх стандарттай тэмдэг, тэмдэглэгээг ашиглах,

6. Хамгаалалтын зурвас газруудыг мэргэжлийн байгууллагуудтай хамтран мэдээллийн санд бүртгэх,

7. Улсын газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг 2025 он хүртэл боловсруулж баталж мөрдүүлэх,

8. Сумын нутаг дэвсгэрийн хөгжлийн төлөвлөгөөний төслийг ГЗБГГЗЗГ-ын даргын 2020 оны А/40 дүгээр тушаалаар батлагдсан “газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн цахим систем ажиллуулах журам”-д заасны дагуу цахим системд (egazar.gov.mn) бүртгэх, олон нийтээс санал авах,

9. Баянхонгор сумаас бусад 19 сумын барилга байгууламж инженерийн дэд бүтэц, тохижилт, ногоон байгууламжийн мэдээллийг бүрдүүлэх, хот байгуулалтын кадастрын цахим системд бүртгэх ажлыг эрчимжүүлэх,

10. Газрын төлөв байдал, чанарын төлөвлөгөөт хянан баталгааны ажлын үр дүнгээс доройтсон, хүнд металлын болон эрүүл ахуйн бохирдол, элэгдэл эвдрэлд орсон газрыг тодорхойлж хамгаалах арга хэмжээг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгах, нөхөн сэргээх,

11. Бэлчээрийн мониторингийн цэгийн сүлжээг аймгийн хэмжээнд нэмэгдүүлэх,

12. Бэлчээр сэлгэх, усжуулах зэрэг ажлыг зохион байгуулахаар боллоо.

Мөн энэ үеэр Газрын харилцаааны салбарт идэвхи, санаачлагатай ажиллаж байгаа албан хаагчдыг Газрын харилцааны тэргүүний ажилтанаар С.Хүрэлхуяг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын даргын Жуух бичгээр С.Должинсүрэн нарыг тус тус шагнаж урамшууллаа.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР