НАМАЙГ АЛГАС УХУУЛГА НӨЛӨӨЛЛИЙН АЯНД БАЯНХОНГОР АЙМГИЙН ГАЗРЫН ХАРИЛЦАА, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ГАЗАР НЭГДЭЖ БАЙНА....

2022-11-25

Жирэмсний аль ч үед архи хамгийн хортой ба урагт архи нөлөөлөх эрсдэл маш их байдаг. Архи урагт нөлөөлснөөс ирээдүйн хүүхэд оюун ухаан, бие бялдрын хомсдолтой, зүрхний үйл ажиллагаа, мэдрэлийн системийн гажуудалтай төрөх нь элбэг байдаг. Аюулгүй хугацаа, сар гэж байхгүй. Намайг алгас

Архи илчлэггүй

Архи  хамгийн түрүүнд энерги болон шингэдэг ба архитай хамт хэрэглэгддэг даруулга нь өөх тос  болон биед хуримтлагддаг. БИ ТАРГАЛМААРГҮЙ БАЙНА. Намайг алгас

 

Архи ходоодны салстад муугаар нөлөөлж, ходоодны шүүс ялгаралтыг идэвхжүүлдэг ба өлсөлтийг ихэсгэдэг. Иймээс архийг хэтрүүлэн хэрэглэх нь ходоод шархлахад хүргэдэг. Намайг алгас

Архи нь эд эрхтний цусан хангамжийг нэмэгдүүлснээрээ судсыг тэлдэг. Их хэмжээгээр уухад арьсанд очих цусан хангамж ихсэж, дулаан мэдрэмжийг үүсгэдэг. Энэ нь организм дулаанаа алдахад хүргэдэг. Үүнийг мэдэрч  чадаагүйгээсээ болж цөөнгүй хүн хөлдөхөд хүрдэг байна. Намайг алгас

Ханиад томууг эмчлэхэд архи туслахгүй, харин ч эсрэг үйлчлэлийг үзүүлдэг. Учир нь биеийн дархлалын системийг сулруулдаг.

Хүүхэд гэр бүлийн тусгал байдгийн нэгэн жишээг эндээс харж болно. Сургуулийн өмнөх насны хүү, охин хоёр гэр бүл болон тоглож байна гэнэ. Хүү нь “Би аав болъё, чи ээж бол” гэж хэлэв. Хаалга тог тог тогшин аав нь гаднаас гуйван орж ирээд “Эхнээр цай, хоол аваад ир” гэж агсамнаж, энэ тэрүүгээрх юмаа унагаж байх юм. Гэтэл ээж нь гартаа ганжин атган, ташаагаа тулан зогсож “Өө муу гуйлгачин чинь, дахиад хар усаа гудраад ороод ирэв үү” гэх нь тэр. Хүүхэд яг харсан үзсэнээ шууд тусган авч, зөв бурууг нь ч ялгахгүй өөрийн болгож авдаг жишээ энэ. Би гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлнэ. Намайг алгас

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР