БАЯНХОНГОР СУМЫН "ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭ"-т дуудлага худалдаанд оролцохыг урьж байна

2022-11-28

Баянхонгор  сумын Засаг даргын 2022 оны А/267 дугаар захирамжаар Баянхонгор сумын төвд  доорхи 2 байршилд газар эзэмших эрхийн гэрчилгээт цахим дуудлага худалдааг зарлаж байна.

Дуудлага худалдаа нь 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ЦАХИМ хэлбэрээр явагдах тул оролцохыг хүссэн иргэн, аж ахуйн нэгжүүд 11 дүгээр  сарын 30-ны өдрөөс  12 дугаар сарын 6-ны өдрийн 15 цагаас хүртэл MLE.MN веб сайтаар орж дараах бичиг баримтыг бүрдүүлэн илгээнэ үү.

  1. Иргэний үнэмлэхний хуулбар /улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар/
  2. Дэнчин болон тэмдэгтийн хураамж төлсөн баримт
  3. Дуудлага худалдаанд иргэнийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн иргэний олгосон нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл
  4. Дуудлага худалдаанд аж ахуйн нэгжийг төлөөлж оролцох тохиолдолд тухайн аж ахуйн нэгжээс олгосон итгэмжлэл

Оролцогчид газрын дуудлага худалдааны дэнчингийн үнийг /Төрийн сан банк 100030000967 газрын дуудлага худалдааны орлого/ дансанд.

 Тэмдэгтийн хураамж 12500 төгрөгийг /Төрийн сан 100032000941 Бх.Бх Улсын тэмдэгтийн хураамж/ тоот дансанд тушаана.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР