ЁС ЗҮЙ, ДЭГ ЖУРАМ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН БАТАЛГАА

2022-12-27

 

ЁС ЗҮЙ, ДЭГ ЖУРАМ, САХИЛГА, ХАРИУЦЛАГЫН

БАТАЛГАА

 

 

МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

.......................................... овогтой ..................................... би

 

          Монгол Улсын “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль”, “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 01  дүгээр албан даалгавар, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 258 дугаар тогтоол, Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр захирамж, Төрийн албан тухай хуулийн 37 дугаар заалт, 39 дүгээр заалт, Байгууллагын “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 12 дугаар заалтуудыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн Ёс зүйн дүрэмийг чанд сахиж, ажлын цагийг цалгардуулж, хийдүүлэхгүй, аливаа хууль бус дарамт, шахалтад автахгүй, албан томилолтын явцад ажлын болон ажлын бус цагаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй бөгөөд албаны өрөө тасалгаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис галт болон тэсэрч дэлбэрэх бодис, мэс болон хүйтэн зэвсэг хадгалахгүй, хэрэглэхгүй, нэвтрүүлэхгүй байх талаар “БАТАЛГАА” гаргаж байна.

          Хэрэв энэхүү баталгааг зөрчвөл  “Төрийн албаны тухай хууль”-д заасан хариуцлага хүлээнэ.

 

 

БАТАЛГАА ГАРГАСАН:

Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга, хот  байгуулалтын газрын ...................................... ажилтай .................. овогтой ....................... гарын үсэг ...........................................

 

...... оны ..... дугаар сарын ......

МОНГОЛ УЛСЫН АРХИДАН СОГТУУРАХТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 

7 дугаар зүйл. Согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхэд хориглох зүйл

          7.1. Дараахь газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах, түүгээр үйлчлэхийг хориглоно:

          7.1.1. төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;

7.3. Дараахь хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:

          7.3.1. тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;

          7.9.Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, улсын болон орон нутгийн төсвөөс санхүүждэг байгууллагын хөрөнгөөр согтууруулах ундаа худалдан авахыг хориглоно.

 

 

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬ

 

28 дугаар зүйл. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах

28.1.Хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, гэр бүлийн бусад гишүүн хамгаалах үүрэгтэй.

28.2.Энэ хуулийн 28.1-д заасан үүргийг хүүхдийг асран халамжилж байгаа этгээд нэгэн адил хүлээнэ. 

28.3.Энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд хүүхэдтэй хүнлэг бус, хэрцгий харьцах, ялгаварлан гадуурхах, сэтгэл санааны дарамт үзүүлэх, заналхийлэх, хүч хэрэглэх, зодож шийтгэх, тэвчишгүй хөдөлмөр эрхлүүлэх, үл хайхрах, хүүхдийн дэргэд архидан согтуурах, мансуурах, хүчирхийлэл үйлдэхийг хориглоно.

БАЙГУУЛЛАГЫН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ

 

       Энэ журамд заасан албан үүргээ зөрчсөн, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ зөрчсөн буюу биелүүлээгүй төрийн захиргааны албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл, Төрийн үйлчилгээний албан тушаалтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр заалтын дагуу тус тус сахилгын шийтгэл оногдуулна.

Санал асуулга

Та манай цахим хуудаснаас өөрт хэрэгцээтэй мэдээллээ авч чадаж байна уу?

© 2024 ОН. ГАЗАР ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, ГЕОДЕЗИ, ЗУРАГ ЗҮЙН ЕРӨНХИЙ ГАЗАР