Засаг даргын Тамгын газрын дарга Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2023.02.08-ны өдөр тус газарт ажиллав
2023-02-09




Аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагуудад хийх хяналт шалгалтыг Засаг даргын Тамгын газрын дарга
Д.Энхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 2023.02.08-ны өдөр тус газрын 2022 оны үйл ажиллагаа, албан хэрэг, бодлогын бичиг баримттай танилцан хяналт шинжилгээ, үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг гүйцэтгэлээ.
Мөн бодлогын баримт бичиг, хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилт, бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэх, хяналт- шинжилгээ үнэлгээний цахим сангийн ашиглалтыг сайжруулах, бодлогын зөвлөгөө, мэргэжил аргазүйн зөвлөмжөөр хангаж ажиллаа.
Санал асуулга